Xэрэглэгдэх материал

бичсэн: gerlee , 2011-05-11,22:25

 Эдгээрийг цээжил


Гартаа цавуутай-юм хумсалдаг, хулгай хийчихдэг

Гутлаа шаахайгаар солих
-алдаатай наймаа хийх 

Гүвээний цаанаас тархидах-нүднээс далд муулах 

Гүзээ шороодох-үхэх

Гүзээнд наасан дэлүү шиг-огт салахгүй дагах

Гүү саах-Хоёр шагай дээш нь ээлжлэн чулуудаж, алдалгүй барьж авч тоглох

Гүйх ухаантай-юмыг түргэн сэтгэдэг

Гэдэн хөдлөх-Зөрүүдлэх, гөжих

Гэдсэндээ хөлөө хийлцэх-бие биенийхээ мууг үзэх гэж өрсөлдөх

Гэдсээ илэх-Ажил төрөлгүй алхайн хэвтэх

Данс бодох-Өшөө хонзон авах

Дайран дээр нь давс хийх-Юмыг улам лавшруулах

Далайн урд гарч үзсэн далан урхи тас хазсан хүн-хашир,т...

© Миний блог